Г.ЗАНДАНШАТАР: Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдаагүй

Admin | 2022-12-25


"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга, холбогдох бусад хүмүүс мэдээлэл хүргэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хоёр талын гэрээ болон НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу ташаа мэдээлэл тарааж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулж байна.

"Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал халдашгүй дархан байна" гэж Үндсэн хуульд заасан байдаг. Газрын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд "хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авна" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд, тусгай хэрэгцээнд авсан тогтоол баталсныг мушгин гуйвуулж тайлбарлаж байна гэж үзэж байна.

Энэ тогтоол нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай. Уг тогтоолыг ХХЕГ, Геодез зураг зүйн газар, БХБЯ болон холбогдох тусгай алба, нарийвчлан шинжилж судалж байгаад оруулж ирж, улсын тусгай хэрэгцээнд буюу улсын мэдэлд авсан зорилго нь тодорхой юм.

Өөрөөр хэлбэл, улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь төрийн мэдэлд авч, хилийн зурвас газар, хил орчмын бүсэд зөвшөөрөлгүйгээр газар эзэмшүүлж, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой. Ингэхдээ зөвхөн УИХ-аар шийдвэрлүүлдэг байх эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн.

Өмнө нь орон нутгийн хилийн байгууллага болон аймаг орон нутгийн удирдлага тохиролцсон гэрээгээр хилийн бүсийг тогтоож, газар эзэмшиж, ашиглах асуудалд харилцаа үүсэж байсан зэрэг зөрчил, дутагдлыг таслан зогсоож, хилийн бүсэд хилийн халдашгүй дархан байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү тусгай хэрэгцээнд авсан. ААН-ийн зориулалтаар газар эзэмших эрхийг таслан зогсоож байгаа.

Үүнээс өөрөөр Улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах ямарваа нэгэн үйлдэл, эрх зүйн акт гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)