
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит II хуралдаан боллоо.
Монгол Улс одоогийн байдлаар ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг “дийлэнхийг” болон “бүрэн” биелүүлснээр Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудаас хамгийн сайн үнэлгээтэй хоёр дахь улс болоод байна.
Үндэсний зөвлөлийн хурлаар 5 үндсэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, төрийн болон ашгийн бус байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлага, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа.