Д.Ганболд явлаа ч...

Admin | 2022-12-29


  Цалингаас цалингийн хооронд гэдэг яриа мартагдаж сенсациас сенсацийн хооронд улс төрийн ховоор хооллосон өлсгөлөн ард түмэн хүйтэн өвлийг хүндхэн гэтлэх маягтай. Цаг төр ийм цөвүүн ахуйд цаг агаар тунч жигтэй. Иргэдийн энэ их хэлэн, энэ өвлийн буулга хоёр их юм дуулгана байх. Хальтиргааг арилгахаар гарсан машин нь өөрөө хальтирч ойчлоо гэх мэтээр урьд хожид сонсдоогүй ховор содон мэдээллүүд ард түмнийг ёстой тэжээж байна. Хальтиргаан дээр хатираад явчиж чадахгүй хальтирч ойчоод байгаа учраас хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Тэр нь Д.Ганболд менежер байж. Гэхдээ зүгээр нэг явуулчихсангүй. Явуулахдаа хальтиргаа арилгах гэж байсан тэрбум төгрөгийн давсыг хувьдаа завшсан гэж цоллож байна. Тэр айлын давсны хэрэглээ нь тэнэг их юм аа гэж тодорхойлж болохуйц агуулга харагдаж байгаа ч үүнийг ард түмэн хүлээж авах эсэх асуудалд покуслах ёстой. Яагаад гэвэл нүүрсний хулгайчдыг зарласантай яг ижил процесс болоод байна. Нүүрсний хулгай, хальтиргааны хариуцагч хоёр нэг зохиогчтой бусдыг буруутгаж өөрсдөө үлдэх гэж амь тавьсан тийм нэг ядуу жүжиг байлаа. МАН-ын дарга нар ийм арга хэрэглээнд нэвтрүүлж, төгс дэглэдэг болжээ. Ш.Раднаасэд гишүүний тодорхойлсноор бол "нохойд хаяж өгөх" процесс л доо. Туг тахих ч гэж ярьдаг. Тугийг тахиж, тахиулж болно. Хүнийг томилж, бас чөлөөлж болно. Гэхдээ жаахан хүнлэг байхгүй бол өнгөрсөн зууны 37 оны их хэлмэгдүүлэлтээс ялгаа юун. Үүнийг сөхөхийн учир хариуцлага алдсан гэж чөлөөлөөд тэрбум төгрөг хуссан гэж яллаж байгаадгол нюанс байгаа гэдгийг дахиад хэлье. Тэр бум төгрөгийн дуулиан ганцхан шалтгаанаар гарч ирж байгаа юм. Д.Ганболд бишээ хотын удирдлага бүхэлдээ огцор гэсэн нийгмийн шаардлага үүсэхээс сэргээлж байгаа хэрэг. Үүнийг пиарчид вакцин хийх гэж томъёолдог. Өнөөдөр тодорхой болж байгаагаар Д.Ганболд тэрбум төгрөг "шаагаагүй" бас Д.Ганболд биш хотын даргын ойрын хүмүүс хариуцлага алдсан байж таарч байна. Худалдан авах, хот тохьжилтын асуудал хариуцсан хүмүүс болоод жаахан далайцтай яривал хотын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэмжээнд асуудал тулсан учраас гал дарж Ганболдыг явуулсан нь тодорхой болж байх жишээтэй. Эндээс хэн хожиж хэн хожигдож байгаа нь ил харагдана. Гагц Ганболд гэдэг хожигдсон. Хожигдохдоо хэн ч хүсэхгүй, бас хусаад арилахгүй "хулгайч" хэмээх муухай хочыг насан туршдаа зүүхээр болж хоцорлоо. Мэнгэрлэж хэлэхэд яг энэ асуудлаар Д.Ганболд гэдэг хүнийг хулгай хийсэн эсэх асуудал шүүхэд лав очихгүй. Зөвхөн хилэн нь бадарсан ард түмний сошиал шүүх шүүгээд өнгөрнө.

Нэг жишээ байдаг. Нэгэн эрхэм хөршөө хулгайч гэж цуу үг тараагаад шүүхэд очиход шүүгч өөрийнхөө хэлсэн үгийг цаасан дээр бичээд харихдаа олон хэсэг тасдаж хая. Маргааш ирэхдээ бүгдийг нь цуглуулж ирээрэй гэж. Гэтэд шүүгдэгч салхинд хийсээд алга болно шүү дээ би яаж цуглуулж чадах билээ гэтэл шүүгч худал цуу тараана гэдэг бол үүнээс хорлонтой. Та хаясан цаасаа олохгүйтэй адил цуурхал үүнээс их тарж гүтгүүлсэн хүн гэм буруугүй хэрнээ насан туршдаа гэмтэн болж амьдарна гэсэн байдаг. Сошиал зүй гэдгийн ганц том дутагдал нь үнэн худлын дэнс алдагдсан явдал. Бүр хэт алдагдсан. Тийм ч учраас шүүх монголын шүүхийг цэвэр ариун байлгах нэн шинэ шаардлага хурцаар тулгарч байгаад хүн бүр анхаарах ёстой. Одоо яах бол гэдэг асуулт тавигдана. Яахчгүй гэдгийг дахиад мэнгэрлэж хэлье. Хотын мөс арилахгүй. Нүүрсний хулгайчид илрэхгүй. Д.Ганболд тэр бум төгрөг идсэн гэдгээрээ дуусна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)