Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболдыг халсан шалтгааныг арай л хэтрүүлж байгаа ажээ. Тэр яаж ч бодсон замын давс идэх хүн биш, харин замд зарцуулах давс, бодисыг зөв зохистой цацуулж, хяналт тавьснаар зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байх. Санхүүгийн хатуу сахилга баттай, ясны санхүүч хүн Ерөнхий менежерээр ажиллах нь хэн хүнд халтай, халгаатай байсан нь ойлгомжтой.
Нийслэлийн төрийн сангийн даргаар 8-н жил ажиллаж, тухайн цагтаа хотыг их өрийн сүлжээнээс гаргаж байсан эрхэм атга давс идэх хүн биш. Чингэлтэй хайрханы Дээд салхитын хөл бөмбөгийн талбай, Явуухулангийн цэцэрлэг, Усан спорт цогцолбор гээд шилдэг чанартай бүтээн байгуулалтуудыг санаачлан хийж ирснийг нь иргэд, залуучууд мэднэ. Ерөнхий менежерээр ажилласан богино хугацаандаа Төв стадионыг тэгш ойн жилээр 7 дугаар сараас эхлүүлэн бүрэн шинэчлэлтийг хийж, одоо шинэ жилийн орчин үеийн жишигт нийцсэн, хүүхэд залуучуудад таалагдсан орчныг бий болгосон юм байна.
Манайд хэдэн цаг үргэлжилсэн, хэдэн хэмд, ямар зузаантай тунадас ордгийг үнэлж, нийтэд мэдээлдэг жишиг алга. Яагаад цэвэрлэхгүй байна вэ гээд л байдаг, уг нь бүх ТҮК-үүд бүрэн чадлаараа ажиллаж байгааг ойлгох сөхөө хэнд ч байхгүй, хэн нэгнийг буруутгаж байгаа нь буруу жишиг юм.
Хотын Ерөнхий менежерээ бүгдээрээ “буруутан”-аар тодруулж, далим үсэргэж чөлөөлсөн юмдаг уу даа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13