С.ЭНХБОЛД: Шуурхай эх барьж авсан эмч нарынхаа талд орно, үнэхээр буруутай үйлдэл байгаа бол хариуцлага хүлээхэд бэлэн

Admin | 2023-01-03


  Нэгдүгээр төрөх эмнэлгийн гадаа машинд жирэмсэн эх төрсөн билээ. Энэ асуудал олныг шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр "Төрөх эмнэлгийн гадаа автомашиндаа амаржсан, Эх болон нөхрөөс нь уучлал хүсэж байна. Харин би байгаа нөхцөлд нь шуурхай эх барьж авсан эмч нарынхаа талд орно. Эх баригчийн харьцаа дээр нилээдгүй асуудал байна, ёс зүйн хариуцлага тооцно. Ажлаас халахгүй, үе шаттай хариуцлага тооцоод явна. Үйл явдал болох хугацаанд дөрвөн минутын хугацаа өнгөрсөн байсан. Төрөлтийн хоёрдугаар шат эхэлчихсэн үед эхийг тээвэрлэх боломжгүй.Эмнэлгийн орчин биш учраас нярайг эхийн цамцанд ороож, эхэд нь тэврүүлсэн. Төрсөн нярай болон эхийн биеийн байдал хэвийн байгаа. Нярай бага зэргийн жин алдагдалтай төрсөн учраас халдвараас сэргийлэх эмчилгээ хийгдэж байна. Гэхдээ ганц нэг хүний алдаанаас болж бүтэн салбарыг “ялзарсан” гэж харлуулж болохгүй гэж бодож байна.Машиндаа амаржсан асуудал дээр нөхөр нь эхлээд орж ирэхдээ эхнэрээ аваад ороод ирсэн бол асуудал арай өөр байх байсан. Хэрвээ үнэхээр буруутай үйлдэл байгаа бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ хариуцлага тооцох субьект нь Засгийн газар" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)