Ж.БАТЖАРГАЛ: 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө иргэдэд олгох хэрэгтэй

Admin | 2023-01-11


  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Иргэн бүрт олгосон 1072 хувьцааны 2021-2022 оны ногдол ашгийг иргэд энэ оны нэг, хоёрдугаар сарын эхэнд багтаан олгох ёстой. Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулан тодорхой хууль журамд өөрчлөлт хийгдэнэ. Харин тэр болтол Засгийн газраас иргэдэд 1072 хувьцааны үр өгөөжийг өгөх тал дээр чиглэл өгөх хэрэгтэй. Болж өгвөл сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй. Нөхцөл байдал хэцүү байна. Монголын ард түмэн баялгийнхаа ашгийг хүртэх ёстой" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)