Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах Түр хорооны сонсгол үргэлжилж байна. Тус сонсгол "Бэрэн групп"-ын төлөөлөл гэрчээр оролцож байна. Тус групп Хөгжлийн банкнаас хоёр компаниараа дамжуулан их хэмжээний зээл авсан байдаг. 2014 онд барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн ч өдийг хүртэл төлөөгүй байгаа юм. Чанаргүй зээлийн ангилалд багтсан. Мөн 2017 онд Хангай хотхоны нэрээр 15 тэрбумын зээл авсан байдаг аж. Тэгвэл сонсголын үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр "Хөгжлийн банкнаас авсан зээлний тодорхой хувь нь таны хувь данс руу орсон байна. Та Макао, Сингапурын казиногийн АТМ-ээс бэлнээр 1 сая ам.доллар авсан байна. Та казино тоглодог уу. Та Бадамжунайг таних уу. Сингапурт уулзсан уу" гэж "Бэрэн групп"-ын захирал Б.Мөнхтөрөөс асуув. Гэвч Б.Мөнхтөр асуултад "Би энэ талаар АТГ-т тайлбар өгч байгаа. Бадамжунай бид хоёр Архангайн хүн. Сингапурт таарч байсан" хэмээн тайлбарлав. Тэрбээр ямартай ч казинод тоглосон мөнгөө тайлбарлаж чадсангүй. Мөн түүний авсан мөнгийг тус группын нягтлан ч тодорхой тайлбарлаж чадсангүй.
"Бэрэн" группийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямар нэг байдлаар оролцсон хүмүүсийн нэрс
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан/
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр
Хөгжлийн банкны мэргэжилтэн асан С.Батзориг
ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд асан М.Баярмагнай
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Оюунчимэг
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Баттулга
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Үхэртар
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Бат-Очир
Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-тийн гишүүн Б.Махбал
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
БХБЯ-ны ТНБД, ТУЗ гишүүн С.Магнайсүрэн
Бэрэн групп ХХК-ийн захирал Б.Мөнхтөр
Бэрэн групп ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэлмэг
Бэрэн групп ХХК-ийн нягтлан бодогч Болдмаа
Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Н.Сүхболд
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн
Хөгжлийн банкны газрын дарга асан Р.Батбаяр
Хөгжлийн банкны хуулийн газрын захирал асан Г.Дашзэнгэ
Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирал асан асан М.Золжаргал
Хөгжлийн банкны зээлийн хэлтсийн захирал асан Г.Одонтуул
ХХААХҮЯ-ны газрын дарга асан, ТУЗ гишүүн М.Баянмөнх
ХҮН намын гишүүн Б.Найдалаа
УУХҮЯ-ны газрын дарга асан, ТУЗ гишүүн Отгончулуу
ЗТХЯ-ны ТНБД асан, ТУЗ гишүүн Б.Батзаяа
ХАҮТ-ийн газрын дарга асан, ТУЗ гишүүн Ч.Нэргүй
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Д.Болдбаатар
Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнэ
Хөгжлийн банкны газрын дарга Б.Амгалан
Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Т.Пүрэвсүрэн
Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч Б.Чинзориг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13