Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд болж байна. Энэхүү сонсгол нь таван хоногийн турш буюу энэ долоо хоногийг дуустал болох билээ.
Өчигдөр “Бэрэн групп”-ын асуудлаар сонсгол явуулсан бол өнөөдөр “Эрэл групп”-ын удирдлагууд тус хорооны гишүүдийн асуултад хариулж, нотлох баримтаа танилцуулж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн хамгийн чанаргүй төлөлттэй нь “Эрэл групп” байна. Тус компани нь 127 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй гэсэн ангилалд оржээ. Энэ үеэр хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Таныг хүсээгүй байхад Засгийн газар танай компани руу мөнгө шилжүүлээд байсан гэж ойлгогдохоор байна. Үнэхээр тийм үү.
“Эрэл групп”-ын захирал Б.Эрдэнэбат:
-Энэ бол таны үзэл бодол байх. Би бүх яриагаа баримттай хэлж байна. Баримттай хэлээд байхад үүнийг мушгин гуйвуулаад гүтгээд байгааг чинь би гайхаж байна. Энэ түр хорооны гишүүд яагаад над руу дайраад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Хуулийн өмнө та хүссэн хүсээгүй хариуцлагаа хүлээх л байх. Цаашид та бүхэн маш том боломжийг хааж байгаа. Энэ хариуцлагагүй аж ахуйн нэгжүүд, энэ Хөгжлийн банк.
“Эрэл групп”-ын захирал Б.Эрдэнэбат:
-Монгол Улсад хувийн бизнес эрхлэх ямар ч боломж байхгүй юм байна. Би гуч гаруй жил хувийн хэвшилд үнэнчээр ажиллаж байна. Энэ хугацаанд бүх ерөнхий сайд нар намайг сайн ажилласан гээд шагнаж байсан. Гэтэл өнөөдөр би ялтан болоод сууж байна. Сүүлийн таван жил манай компани ямар ч орлогогүй сууж байна.
М.ОРГИЛ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13