Д.АМАРБАЯСГАЛАН: Сүүлийн 17 жилийн хугацаанд нэг ч хүүхэд мөнгө авахгүй үлдэж байгаагүй

Admin | 2023-01-17


Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, энэ асуудлыг 14-21 хоногийн дотор шийдвэрлэхээр ажиллаж байна. Өдөр тутам мэдээллийг олон нийтэд өгч, богино хугацаанд зохицуулахыг зорьж байгаа. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өрхийн мэдээллийн сан нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалт, шинэчлэлт хийдэггүй. Тэр ч утгаараа Засгийн газраас иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа холбогдох агентлаг, байгууллагуудад шуурхай ажиллах, бодит мэдээлэл өгөх. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд буюу нэг сая 39 мянган хүүхдэд олгоно гэх шийдвэр гарсан. Сүүлийн 17 жилийн хугацаанд нэг ч хүүхэд мөнгө авахгүй үлдэж байгаагүй. Эдгээр 91 хувьд багтсан хүүхдэд нэг ч сарын хохиролгүй хүүхдийн мөнгөн тэтгэмж нөхөн олгогдоно. Одоогийн байдлаар нийт хүүхдийн 72 хувь нь бүртгэгдсэн байна. Хүүхдийн мөнгийг 1039000 хүүхдэд олгоно.  Өнөөдрийн байдлаар 823354 хүүхдийн мөнгийг олгоно" гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)