Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлэхгүй

Admin | 2022-01-04


Монгол Улсын нийт иргэнд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой болсон тухай УБЕГ-аас мэдээллээ.

Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлэхгүй. Төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах юм байна.

Регистрийн дугаар нь тухай иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулдаг. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа аж. Гэхдээ регистрийн дугаарыг халахгүйг тус байгууллагаас тодотов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)