С.БАЯРЦОГТ: Намын хагарлаа нийлүүлж залуу үеийнхнийг татан оролцуулна

Admin | 2023-01-18


   Ардчилсан намын даргын нэр дэвшигчдэд өчигдөр орой үнэмлэх гардуулсан билээ. Энэ үеэр С.Баярцогт "Цар тахал, дайны нөхцөл байдал үүсч, Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Мөн авлига хээл хахууль гаарч, иргэдийн амжиргаа буурсан. Энэ үед Ардчилсан нам шинэлэг, зоригтой шийддвэрүүдийг гаргаж, шударга ёсыг тогтоосон нийгмийг байгуулах ёстой. Тиймээс намаараа нэгдэж, шинэ даргаа сонгох гэж байна. Миний хувьд иргэн болон намын гишүүнийхээ үүргийн дагуу нэр дэвшиж буй. Нэгдүгээрт, намын хагарлаа нийлүүлж, зөвшилцөл яриа хэлэлцээрийг нээлттэй хийнэ. Мөн шинэ залуу үеийнхнийг татан оролцуулж, төр засгийн хэмжээнд оролцуулна. Бид шинэ орчинд дасч, бусдаас суралцаж ажиллана. Эвтэй байхдаа хүчтэй. Монголчууд шударга байхдаа хүчтэй" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)