
Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "1,095,362 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн. Энэ бол 3-4 цагийн процесс. ХНХЯ-ны Статистикийн газраас нэлээд зохион байгуулалт хийж, аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр, биеэр очих шаардлагагүйгээр мэдээллүүдийг засаж, зөрүүг арилгах тал дээр хичээж ажиллаж байгаа.
УБЕГ-т бүртгэлээ лавлах сайт ажиллуулж байгаа. Энэ нь иргэдийг хүндрүүлэхгүйгээр онлайн хэлбэрээр мэдээллийг засах боломжийг өгч ажиллаж байгаа" гэлээ.