Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерын мэдлэг, ур чадварыг харуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын удирдах албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Огнооны Нацагдорж нарын зургаан алба хаагчийг;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Цэргийн багийн ажиллагааны удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулсан дэд хурандаа Нармандахын Гэрэлбадрах нарын 17 алба хаагчийг;
ЭНХИЙН ТӨЛӨӨ МЕДАЛИАР:
- Энхийг сахиулах ажиллагаанд анх удаагаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Батсүхийн Хишигсүрэн, ахлах дэслэгч Ганбатын Симбажав, ахлах ахлагч Галчигийн Октябрь, дэд ахлагч Пүрэвсүрэнгийн Мөнхсаран нарын 417 алба хаагчийг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад баяр хүргэв.
Мөн үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх боломж бүрдүүлэн, бат бэх ар тал нь байж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрдэг гэр бүлд нь талархал илэрхийлэв.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчид 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 11 ээлжийн багт 9,500 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн юм. Эдүгээ 12 дахь ээлжийн бие бүрэлдэхүүн тус улсад үүрэг гүйцэтгэж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13