Ерөнхий сайд Засгийн газрыг илүү нээлттэй, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Ерөнхий сайдын ажлын алба руу шилжүүлснийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааг илүү нээлттэй, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд уг төвийг Ерөнхий сайд өөрийн ажлын алба руу шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл, 11-11 төвийн үйл ажиллагааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар хариуцан ажиллах болно. Ингэснээр 11-11 төвийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, иргэдийн санал, хүсэлтийн шийдвэрлэлт нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна" хэмээв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 17 минутын өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14