Авлигатай тэмцэх газраас нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
- 64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай),
- 42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
- 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг,
- 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13