Малаа хариулж яваад сураггүй болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

Admin | 2023-01-22


Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутагт 12 настай хүүхэд малаа тууж яваад сурагггүй болжээ.

Тодруулбал, нэгдүгээр 20-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг нэгдүгээр 21-ний 02:00 цагт хүлээн авчээ.

Тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэдтэй хамтран 12 настай хүү Г-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нэгдүгээр 21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн “Хайрцагийн тал” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)