Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ

Admin | 1 Жилийн өмнө


Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагаас эхэлсэн. 

Энэ удаагийн хуралдаанаар Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын талаар авах арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төсвийн тогтвортой байдал, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлага, хариуцлагатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газрын боловсруулах төсвийн төсөлд олон нийтийн оролцоо, хөндлөнгийн хяналт, төрийн аудитын ажиллах механизмыг тодорхой болгох зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)