Монгол Улсын гавьяат жүжигчин М.Баярмагнай ард түмнээ луйварддаг ПАНЗЧИН болоо юу

Admin | 2023-01-24


Телевизүүдээр борооны дараах мөөг шиг олширсон хонжворт сугалааг салбар яам нь арай гэж хориглосон.

Гэтэл бүр Монгол Улсын гавьяат жүжигчин хүн цахим хуудсаараа сугалаа зарлаад ороод ирэх нь хэр ёс зүйтэй үйлдэл юм бол доо. Зарим уран бүтээлчид амьдрах аргаа өөрчилж ард түмнээ улаан нүүрээрээ хулхиддаг болжээ.

Тодруулбал, хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай өөрийн цахим хуудастаа 20 мянган төгрөгийн сугалаа зарлажээ. Сугалааны азтанд “Приус-41” маркийн машин бэлэглэх аж. Хоёр дахь азтанд шүдлэн үхэр, гурав дахь азтанд пүүз бэлэглэх юм байна. Бас болоогүй хүний тоог 4000 гэж тогтоосон байх юм. Тэгэхээр 1 хүн 20 мянган төгрөг юм бол 4000 хүн нийт 80 сая төгрөг болно гэсэн үг. Приус-41 маркийн машины шинэ нь 30 сая төгрөгийн үнэтэй байгаа. Идэшний үхэр үнэд хүргэлээ гэхэд л 2 сая төгрөг хүрэхгүй. За тэгээд тэр оргинал гээд байгаа пүүз нь 1 сая төгрөг л хүрэх байлгүй. Ингээд жүжигчин М.Баярмагнай цаана нь 47 сая төгрөгтэй үлдэнэ. Монгол Улсын гавьяат жүжигчин маань цэвэр 60 хувийн ашигтай ажиллаж байгаа юм биш үү, ард түмээн.

Тэр хэлсэндээ хүрдэг хүн мөн бол улсад 40 хувийн татвар буюу 32 сая төгрөг тушаана гэсэн байсан. Төлсөн ч ард нь 15 сая төгрөг үлдэнэ. Яаж ч бодсон тэр хэдэн хувь илүү ашигтай ажиллана. Ашигтай ажиллаж болно л доо. Гэхдээ тэр Монгол Улсын гавьяат жүжигчин хүн. Олон түмний хайртай уран бүтээлч хүн. Олны түмний итгэлийг ингэж увайгүй зүйлд ашиглах нь хэр ёс зүйд нийцэх вэ. Өнөө цагт сошиалд 300 мянга орчим дагагчидтай цахим хуудас гэдэг багахан телевизээс дутахааргүй суваг болчихсон.

Түүнийг дагаад бусад олон мянган дагагчтай жүжигчид ард түмнээс мөнгө хураагаад сугалаа нэртэй ингээд луйвар явуулаад эхэлбэл хэн хариуцах вэ.

Төр засаг нь тогтворгүй ард түмний амьдрал хоногийн хоолоо яая гэж байхад мань жүжигчин алдар нэрээ ашиглаж ард түмнийхээ хоногийн хоолноос хумсалж л байгаа нь үнэхээр муухай харагдаж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг үнэлэмж хуучин цагийн үнэ цэнээ алдаж өнөө цагт захын панзчин дүртэй болж дээ.                

 

                                                                                                                                                               

Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)