Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоо чухал

Admin | 1 Жилийн өмнө


   Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа нь цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулга, харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна. Иймд өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг оролцуулан, цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал сэдвээр зохион байгуулж буйг дурдлаа.

1 хүн ба дотор нарын зураг байж магад

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож:

“Цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ”

“Цахим орчин дахь гэмт хэргийн гаралт, тоон мэдээлэл”

“Цахим орчны хүүхэд хамгаалал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга”

“Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хийсэн судалгаа”

"Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил ба эрх зүйн зохицуулалт"

“Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой өмгөөллийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)