Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ширхэнцэг багт ажилтан вагоноос нүүрс буулгаж байхдаа хөл алдан нүүрсэнд дарагдсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн албанд энэ тухай дуудлага нэгдүгээр сарын 25-нд 09:25 цагт иржээ.
Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн албаны Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс буулгах хэсгийн бункерт Б /36 настай, эрэгтэй/ вагоноос нүүрс буулгах явцдаа нүүрсэнд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, сумын Нэгдсэн эмнэлгийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Тухайн ажилтаны биеийн байдал хэвийн байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13