
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-ын даргын сонгуулийн талаар цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр “АН олон даргатай болоод байгаа. С.Эрдэнийн АН-ын сонгуульд би оролцоод ялагдчихлаа. Би ялж, ялагдаж чадна. Гэхдээ луйвраар ялагдах нь сонин юм болов уу. Цахимаар авч, хаагдаад хурлын зааланд хүлээсэн. Тэгтэл дотоод сонгуулийн хороо бичиг авчраад, саналын дүнг уншсан. Хүнд ойлгогдохоор дүн явцыг нь гаргаад, ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Бидэнд харуулахгүй, тусгай өрөөнд дүнгээ хараад, хурлаа хийгээд “АН-ын даргаар Д.Ганбат” сонгогдлоо гэсэн. Хэрэв шударга сонгууль болсон бол би ялах байсан байх. Юмыг дандаа шударга болно гэж итгэдэг миний л буруу юм даа" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13

















Ярилцлага
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө

Ярилцлага
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

