Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа. Тэрбээр дахин БНСУ руу явсан гэх мэдээлэл гарчээ. Өнгөрсөн хугацаанд БНСУ руу явсан нь эргэж ирэхгүй зугтлаа гэсэн олны хардлагыг төрүүлсэн. Харин АН-ын даргын сонгууль болох үеэр буюу энэ сарын 12-нд эх орондоо ирсэн билээ.
Түүний ирсэн шалтгаан нь Ардчилсан намын даргад нэр дэвшсэн С.Баярцогтыг буулгаж авах гэдгийг улс төрийн хүрээнийхэн гадарлаж байв. Х.Баттулга ирсэн даруйдаа Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, С.Баярцогт нарыг нарыг шалгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж улмаар мэдээлэл хийв. АТГ-т шалгуулж байгаа ч хил даваад алга болсон тэрбээр нэг л өдөр улаан ороолттой гарч ирэн мэдээлэл хийсний дараа АН-ын даргын сунгаанд олны дэмжлэгийг авах нь тодорхой болоод байсан С.Баярцогт унаж, Л.Гантөмөр ялалт байгуулав. Үүнээс харахад Х.Баттулга С.Баярцогтыг буулгаж авахаар ирсэн нь тодорхой байв. Нэгэнт зорилгоо биелүүлсэн тэрбээр дахин хил давсан сурагтай.
Ямартай ч түүнийг Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд хүү болон охинтой нь хамт гэрчээр дууджээ. Тэрбээр С.Баярцогтыг буулгахаар ирсэн шигээ эх орондоо ирж сонсголд оролцох болов уу.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13