УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татна

Admin | 2023-01-31


   АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой УИХ-ын 7 гишүүний нэрийг зарласан. Холбогдох шалгалтууд үргэлжилж буй. Тэгвэл Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Архангай аймгаас сонгогдсон Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол гарчээ. Тус гишүүдийг “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой нүүрс олборлох, борлуулах, хилээр гаргах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүсээ оролцуулж далдаас удирдаж байсан хэмээн сэжиглэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Түүнчлэн нүүрсний хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий гишүүдийн гэрт нэгжлэг хийсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт гурван объектод нэгжлэг хийсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)