Хөгжлийн банкны сонсголд дуудагдсан ГЭРЧҮҮД дахиад л ИРЭХГҮЙ бол яах вэ?

Admin | 2023-01-31


  Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны хооронд таван өдөр үргэлжилсэн. Тус сонсголд тухайн үед нөлөө үзүүлсэн байж магадгүй гэх Ерөниийлөгч асан Ц.Элбэгдорж, Х. Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хотын дарга асан Э.Бат-Үүл зэрэг хүмүүсийг гэрчээр дуудагдсан ч ирээгүй. Хөгжлийн банкны хоёр дахь сонсгол энэ сарын 6-нд эхэлнэ. Мөн л 20 гаруй хүнийг гэрчээр дуудаж буйгаа Хянан шалгах түр хороог ахлаж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлсэн. Тухайлбал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж асан Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ний захирал асан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нарыг гэрчээр дуудахаар болсон билээ. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд, тухайн үеийн хяналт, шалгалтыг ахалж ажиллаж байсан Монголбанкны удирдлагууд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр оролцох байна. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, төслийн удирдах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Р.Эрдэнэбүрэн, “Молор Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ зэрэг хүмүүсийг сонсголд дуудаад буй.

Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун гэр бүлээ төлөөлөн мэдэгдэл гаргасан. Бүр шүүхэд хандахаа ч илэрхийлсэн. Энэ мэтчилэн гэрч болгон нэг шалтгаан хэлж, эсвэл хуулиас дээгүүр зан гаргавал Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд гэрчээр очих хүн үлдэх үү. Гол гэрчүүд нь ирэхгүй бол Хөгжлийн банкны сонсгол жижиг жараахайнуудтай л үзэлцэхээс хэтрэхгүй болов уу. Тиймээс Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудсан хүмүүсээ ирүүлэх талаар Б.Энхбаяр гишүүн эрх биш нэг юм бодоо байгаа.

                                                                                                                                                                                                           Д.СҮРЭН

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)