Нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж буй УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлсэн талаар мэдээлсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай нэлээд ойр холбоотой бөгөөд нүүрсний хулгайгаар олсон мөнгө барилгын салбарт оруулсан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа юм. Тэрбээр өчигдөр гишүүн болон сайдын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат яллагдагчаар татагдаад байхдаа гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад буй. Энэ нэг талдаа маш зөв жишиг тогтоолоо гэж олон нийт ярьж байна. Цаана нь нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын арваад гишүүн бий. Ц.Анандбазар, Б.Наранбаатар, Ш.Раднаасэд зэрэг арваад гишүүн бүгд дээрх гишүүд шиг бүрэн эрхээсээ татгалзаж чадах уу. Дараагийн бүрэн эрхээсээ татгалзах гишүүн вэ гэдэг асуулт олон нийтийн дунд үлдээд байна. Эсвэл МАН-ын ээлжит албан тушаалын солилцоо "хоолны ээлж" төдий үзэгдэл болоод өнгөрөх үү...
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13