Зудад нэрвэгдсэн малчдаа эргэж, тойрохгүй юм уу Ерөнхий сайд аа

Admin | 2023-02-01


   Монгол Улсын үе үеийн ерөнхий сайд өвлийн цагт хөдөөгүүр давхиж Улаанбаатарт бараг бараа нь харагддаггүй ажилладаг сан. Учир нь хөхөө өвлийн хүйтэнд, хөр цасны хайрууд малчид хэдэн малаа алдаж хотоо харлуулахыг харах шиг муухай зүйл үгүй. Алсдаа улс орны эдийн засаг, нийгэмд асар хортой нөлөө үзүүлдэг учраас тэгж явахаас ч аргагүй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд жагсаал цуглаан, нүүрсний хулгай, Хөгжлийн банк гээд хотоос ер гарч харагдахгүй юм. Тэр аймагт очиж тэгж зудын байдалтай танилцлаа, тийм арга хэмжээ авлаа гэсэн мэдээлэл лав харагдсангүй.

Гэтэл манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зуд нүүрлээд нэлээд хүндхэн байдалтай байна. Он гарсаар 68521 толгой бод мал хорогдсон нь өнгөрсөн оноос даруй 26 мянгаар илүү байгаа юм. Энэ бол зөвхөн одоогийн тоо. Ялангуяа Увс, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудын малын хорогдол тус бүр 10 мянга дөхөж байна.

Гэтэл хаврын урь орох яагаа ч үгүй байдаг. Хэдий салбар яам нь хариуцаж ажиллаж байгаа ч Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хөдөө орон нутгаар тойрч, зудын байдалтай танилцаж ажиллах хэрэгтэй байна. Хотын бид яах вэ хот хариуцсан сайд, хотын дарга гээд хандах хүн их байна. Харин эх орныхоо өргөн уудам тал нутгийг манаж, эзэн нь болж яваа хэдэн малчдаа эргэж тойрохгүй бол тун хэцүү байгаа дуулдах юм.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)