Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЖИЛ” болгон зарлалаа. Энэ хүрээнд Засгийн газар, яамд, агентлагууд дараах таван "Ш" арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
1.ШҮГЭЛ АЖИЛЛАГАА: Нийтийн эрх ашгийн төлөө авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлж буй шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулна.
2.ШҮҮР АЖИЛЛАГАА: Төрд ажилладаг, орлогоосоо давсан хэрэглээтэй, ингэхдээ цалингаас өөр орлогогүй гэдэг төрийн албан хаагчдыг шалгана. Үүнд нийтийн албан тушаалтууд ч хамаарна.
3.ШУВУУ АЖИЛЛАГАА: Төрийн албанд ажиллах явцдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ.
4.ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА: Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлж, буцаан авчрах ажлыг эрчимжүүлнэ.
5.ШИЛ АЖИЛЛАГАА: Төрийн өмчит компани, байгууллагын худалдан авах ажиллагаа болон удирдлагын бүтцийг олон нийтэд нээлтэй болгоно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13