Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг АН-ын даргаар бүртгэх тухай өргөдлийг хэлэлцэнэ

Admin | 2023-02-08


Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг өнөөдөр товлолоо.

Хуралдаанаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэж, “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай танилцана.  

Түүнчлэн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнийг сонгох болон шүүгчид чөлөө олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)