Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар томилогдоно

Admin | 2022-01-05


Засгийн газрын хуралдаанаар шинэ яамдын бүтцийг баталсан бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болжээ.  Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болсон байна.

Төрийн нарийн бичгийн дарга төрийн албанд 16 жил ажилласан байх тусгай шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, төрийн тусгай, төрийн захиргаа гэх мэт төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой. Энэ хүн агентлагийн дарга болохдоо ч төрийн албанд найман жил ажилласан байх шаардлагыг хангаагүй. Нэг удаагийн хуулийн дагуу сонгон шалгаруулалтгүй томилогдсон гээд ТАЗ-ийнхөн ам муу юм билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)