Өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нээлт боллоо

Admin | 2023-02-13


Нийслэлийн иргэд, хүүхэд залуус, нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцуулах, бие бялдрыг нь чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээг Хандгайтын “Янзага” зусланд хоёрдугаар сарын 11-нд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цасны баяраар нээлээ. 

Арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нар нээж үг хэлсэн бөгөөд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл 2000 ажилтан, албан хаагч, иргэд оролцсон юм.

Өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нээлтийн галт бамбарыг Монгол Улсын гавъяат тамирчин, Үндэсний шигшээ багийн хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга М.Анхцэцэг асаалаа.

Нийслэлийн хэмжээнд нэг сарын хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд гүйлтийн цана, снөүбоард, хоккей, мөсөн сурын харваа зэрэг өвлийн спортын төрлүүдээр тэмцээн уралдаан, өдөрлөгүүдийг зохион байгуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)