АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан талаар өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Эдгээр гишүүдийг ямар үндэслэлээр яллагдагчаар татсан талаар ч тодорхой мэдээлэл өгсөн юм. Ямартай нэр зарлагдаад буй зургаан гишүүний хэрэг "боогдсон" нь тодорхой болчихлоо. Дахиад нүүрсний хэрэгт гишүүд нэмж холбогдох болов уу. Эсвэл нэр зарласан зургаан гишүүнийг олны өмнө "хаяж" өгөөд намдаах сонирхолтой байна уу гэдэг олон нийтийн дунд анхаарал татсан хэвээр байна. Одоогоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өөрийн биеэр өгчихсөн. Харин бусад нь яах бол. Бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах болов уу. Ингэсгээд аргалж байгаад дараагийн сонгууль хүргэчих юм биш.
Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан гишүүд:
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна" хэмээн нэрсийг зарлалаа.
Нүүрсний гэх хэрэгт гурван байгууллагын мөрдөгчид ажиллаж байгаа. Нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13