Авлигатай тэмцэх газраас өчигдөр мэдээлэл хийж нэр бүхий УИХ-ын зургаан гишүүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татаж буйг зарласан. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татжээ.
АТГ-аас оны өмнөхөн буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний хулгайтай холбогдсон нийт 17 албан тушаалтны нэрийг зарласан байдаг. Уг жагсаалтад УИХ-ын гишүүн А.Анандбазар, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарыг зарлаж байв. Тэгвэл эдгээр гишүүдээс А.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарын нэр зарлагдсангүй. Уг гишүүдийг хуулийн байгууллага шалгаж байна уу, шалгалтын гадна үлдээв үү гэдэг асуулт гарч ирж байна. Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ яллагдагчаар татагдах гишүүдийн тооны гадна үлдэв. Учир нь өнгөрсөн сард УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хамт хүргүүлсэн байдаг. Удаа ч үгүй УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Харин Өмнөговь аймгаас АН-ыг төлөөлж гурван ч удаа сонгогдсон, уул уурхайн бизнесийн магнат гэж нэрлэгддэг олноо "Ажнай" гэгдэх Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайтай холбогдоогүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Ямартай ч түүнийг АТГ-аас зарласан яллагдагчаар татах гишүүдийн нэр дунд байгаагүй ч Эрүүгийн цагдаагийн алба нүүрсний хулгайтай хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ тойргын энэ удаагийнх шиг дахиад үлдэх магадлал өндөр болов уу.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13