Хууль зүйн сайд Х.Нямбаатар Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш”-ийн нэг, “Шувуу” ажиллагааны хүрээнд Монгол Улсад гэмт хэрэг болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдүүдийг эргүүлж авчрахаар ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
Одоо шууд хамтрах боломжтой 23 улс, түүн дээр нэмээд өөр бусад улсуудын хууль хяналтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй уг ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдах, шилжүүлэгдэх хүмүүсийн дотор Франц улсад саатуулагдаад байгаа иргэн Г.Ган-Очир багтсан байна.
Х.Нямбаатар сайд Г.Ган-Очироос гадна Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Цэвэлравжаагийн Түвшинтөгс, Дамбадаржаагийн Нямдорж, Энхээгийн Насанжаргал, Аюушжавын Амартайван, Зууннастын Мөнхзул, Зоригтын Ануужин, Гүндэгмаагийн Билгүүн, Цэрэндоржийн Гансүх, Доржийн Батмагнай, Нямсүрэнгийн Нямдорж, Баянжаргалын Энхмаа болон бусад нэрсийг зарлалаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13