Г.АЗЖАРГАЛ: Хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхийг зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийг хорьсон

Admin | 2023-03-09


Засгийн газраас байгуулагдсан "Шүгэл" ажлын хэсгээс өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг салбар яам дээр хүргүүлсэн. Тэнд олон зүйлийг зааж өгсөн. Шударга бус хүнд суртлын талаар мэдээлсэн хүнийг хэрхэн хамгаалах талаар л байгаа. Хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхийг зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийг хорьсон. Улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг нь нарийн зааж өгсөн. Өнгөрсөн онд 2196 гомдол АТГ-т ирсэн, энэ бол өндөр тоо. Нөгөө талаараа хүнд суртал өндөр байна гэсэн үг. Манайд 47 мянган албан тушаалтны хөрөнгийг мэдүүлдэг. Жилд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар 500 орчмыг нь шалгадаг" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)