Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал өнөөдөр болно

Admin | 2023-03-10


 Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

    Энэ сарын 2-нд товлосон шүүх хурал Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн ажил давхацсанаас өнөөдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж үзсэн асуудлаар шүүхэд өгсөн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)