
АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл хуулинд прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хориод, 48 цагийн дараа дахин үргэлжлүүлэн хорих эсэх саналаа шүүхэд хүргүүлэх ёстой. Энэ хугацаа өнөөдөр дуусах бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр Д.Нямхүүг үргэлжлүүлэн цагдан хорихгүй суллаж, гадуур шалгана гэв. Д.Нямхүү 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан гэх мэдээлэл бий. Мөн хандив, тусламжийг завшсан байж болзошгүй хэмээн шалгаад байгаа билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа
tentsver.mn | 14 цагийн өмнө

Улс төр
Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэм...
tentsver.mn | 14 цагийн өмнө

Улс төр
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хорватын парламентын төлөөлөгчд...
tentsver.mn | 14 цагийн өмнө



























