Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Agripreneurship Challenge” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. “Agripreneurship Challenge” тэмцээнд нийт 100 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлснээс эцсийн шатанд найман компани шалгарч, “Demo Day” арга хэмжээний үеэр питч танилцуулгаа тавьсан аж.
Шилдэг оролцогчоор,
I байр: “Эйрий Фелт” ХХК-ийн Агаарын хонин ноосон шүүлтүүр
II байр: “Мэжик Би Фүүдс” ХХК-ийн зөгийн хандны өвдөлт намдаах, үрэвсэл дарах, эд эс сэргээх үйлчилгээтэй тосон түрхлэг
III байр: “Спек Материалс” ХХК-ийн аргалын цаас тодорчээ.
Шилдгээр шалгарсан гурван компани нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан бөгөөд төслийн зүгээс тэдний шинэлэг бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй олон улсын зах зээлд гаргахад үргэлжлүүлэн дэмжих юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 4 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13