Робот захирал 24 цагийн турш цалингүй ажиллана

Admin | 2023-03-15


“NetDragon Websoft” компанийн шинэ захирал (CEO) өнгөрсөн жил цалингүй, амралтгүй 24/7 ажиллажээ. Улмаар тус компанийн орлого 26 хувь өсөж 2 тэрбум ам.долларт хүрсэн аж. Тус компанийн CEO нь AI (хиймэл оюун ухаан) робот байсан шүү. “NetDragon Websoft” өнгөрсөн оны наймдугаар сараас AI CEO-н туршилтаа эхлүүлсэн бөгөөд яг л энгийн захирал нарын адил дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, эрсдэлийг үнэлэх зэрэг үүргийг гүйцэтгэсэн аж. Үр дүн нь тийм ч муу байсангүй.

Тэгвэл яагаад AI CEO гэж?

McKinsey Global Institute-с 2030 он гэхэд Америкийн ажиллах хүчний 28 хувь нь  ажлын байран дахь автоматжуулалтаас болж ажилгүй болно гэх тооцоолол гаргажээ. Тэгэхээр хэдхэн жилийн дараа л гэхэд роботууд ажлын байран дээр жинхэнэ утгаараа давамгайлах нь. Энэ трэнд яван явсаар гүйцэтгэх түвшний албан тушаалтнуудын өрсөлдөгч болох төлөвтэй. Ер нь автоматжуулалт, цомхотгол гээд бууруулж болох бүх зардлыг танаж байгаагаас хойш CEO нарыг хиймэл оюун ухаанаар орлуулбал юу болох бол?  

1 CEO = 399 ажилчин: Америкийн томоохон 500 компаниудын захирлууд жилд дунджаар 16 сая ам.долларын цалин авч байна. Үүнийг 45 жилийн өмнөхтэй харьцуулахад 1460 хувь өссөн дүн. Харин энгийн ажилчдын цалин адил хугацаанд 18 хувь л өссөн байна. Жишээлбэл, 2021 онд “Amazon”-ын захирал 213 сая ам.долларын цалин авсан нь тус компанийн 6474 ажилтны цалинг нийлүүлсэнтэй тэнцэнэ.

AI as a CEO: Тэгвэл одоо байгаа AI-н тусламжтайгаар CEO нарын ажлыг 30-40 хувь автоматжуулж болно. Сонирхуулахад, S&P 500 (^GSPC)-д бүртгэлтэй дундаж компани үр дүнгүй шийдвэр гаргаснаас болж жил бүр 250 сая ам.долларын алдагдал хүлээдэг аж. Харин AI CEO нь ийм алдагдлыг хэд дахин бууруулаад зогсохгүй ашиг сонирхлын асуудал ч гаргахгүй аж.

CEO нарыг AI-р орлуулах нь тийм ч амар биш байх. Гэхдээ тэрнээс өмнө нь орлуулагдах ажлын байрууд зөндөө бий. Таны өдөр бүр хийдэг ажлыг ойрын жилүүдэд AI орлож магадгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)