“Эрдэнэт үйлдвэр” 683 тэрбум төгрөгийн зээл авч байгаа нь үнэн гэв үү

Admin | 2021-12-02


Манай улсын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд саяхан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаад ирсэн.

Тэгвэл тус дарга нарын Дубай яваад ирсэний дараахан “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн орлого орсон байна гэх мэдээлэл цацагдаад буй.

Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс уг мэдээллийг үгүйсгэжээ. Гэхдээ ТӨБЗГ-аас дараах тайлбарыг зарим сайтад өгчээ.

Тодруулбал, ““Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гаднаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан нь үнэн. Уг зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирэхгүй. Хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байна. Зээлийн хэлбэр нь, трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоор гэрээ хийгдсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдана.

Зээлийн хугацаа дөрвөн жил байна. Одоогоор хүүг нарийвчлан тогтоогүй. Уг зээл нь барьцаагүй, хөгжлийн санхүүжилт хэлбэрээр олгогдоно” гэсэн тайлбарыг өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)