Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сайдгүй болоод удаж байна. Ер нь сайд тогтдоггүй газар гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз. "Ул" хэмээн хэлж үгийн алдаа гаргаад чөлөөлөгдсөн Д.Сарангэрэл, нүүрсний хулгайд холбогдоод суудлаасаа татгалзсан Т.Аюурсайхан гээд сүүлийн хоёр томилгоо бараг хоёр сар хүрэхгүй нас байв. Монголын түүхэнд хамгийн богино хугацаанд сайдын алба хашсан хүн гэвэл дээрх хоёр гишүүнийг нэрлэж болно. Харин ард нь бүхэл бүтэн салбар эзэнгүй явна. Харин дараагийн сайдын талаар хэсэг чимээгүй байсан улс төрчид хөдлөөд эхэлсэн бололтой.
Хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар гэж ярих болж. Магадлалтай ч гэж эрх баригч намынхнаас аль нэг сайдын суудалд томилогдож, давхар ямба эдэлж амжаагүй нь дээрх хоёр гишүүн бололтой.
М.Оюунчимэг гишүүний хувьд өмнө нь Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан. Тэгээд ч тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн асуудлаар нэлээд ярьдаг нэгэн. Түүний хувьд өрсөлдөгчөөсөө арай амбиц өндөртэй нь.
Харин Б.Саранчимэг гишүүн Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсанаар гишүүн болсон. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Түүнийг намынхаа эмэгтэй гишүүд дунд хөрөнгө мөнгө илүү нь ч гэж ярьдаг. Үүгээрээ намдаа өргөл, барьц арай илүү барьсан нь ч гэж мэр сэр яриа гарах болсон. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад чухам хэнийг тавих нь эцсийн байдлаар шийдэгдээгүй ч дээрх хоёр эмэгтэй гишүүний дунд л өрсөлдөөн өрнөх бололтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13