Д.Монголхүү:Засгийн газрыг огцортол суултаа үргэлжлүүлнэ

Admin | 2022-01-07


NoDouble стандарт, Тэвчээр тасарлаа, Хэвтүүл хөдөлгөөнүүд нэгдэн Засгийн газрыг огцрохыг шаардаж жагсаал хийж байна. Энэ үеэр NoDouble хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү “Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ажлаа сайн хийгээч ээ гэж шаардлага тавьж байсан. Бид өнөөдрийг хүртэл Засгийн газрыг огцруулах нэг л шаардлага тавьж байсан. Бидэнд хэрэг зохиогж үүсгэсэн. Биднийг яаж ч хорьж цагдаж байсан үйл хөдлөлөө л хориулахаас үгээ хэзээ ч хориулахгүй. Засгийн газарт эхний ээлжинд Ковидын тухай хуулийг цуцлах, хилээ нээх, сурагчдыг танхимаар хичээллүүлэх гэдэг шаардлагыг тавьсаар ирсэн. Иргэдийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа учир Засгийн газрыг огцортол нь үүдийг нь сахиж сууна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)