Л.Энх-Амгалан: Багш нарыг компьютерээр хангахад 140-160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй

Admin | 2022-01-07


Өнөөдөр /2022.01.07/ УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсений асуултад Л.Энх-Амгалан сайд хариулахдаа:

“180 мянган хүүхэд интернет, гар утас, цахилгаангүй байна. 40 мянга нь Улаанбаатар хотод байна. Засгийн газраас энэ чиглэлд анхаарч, Задгайгийн айлуудын асуудлыг шийдэж өгсөн. Бүх нийтийн үүргийн сангаас алслагдсан дүүрэгт амьдарч буй хүүхдүүдэд интернэт хүргэх асуудлыг ярьж байна. Сүлжээ муутай байгаа асуудлуудыг шийдмээр байна.

Дараа нь багш нарын компьютерийн асуудал. 140-160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Багш нарыг компьютерээр хангахгүй юм бол өөр хоорондоо цахим хичээл гэж худлаа ярих хэрэг алга” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)