Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хүмүүс ганцхан шүд авхуулах оноштой байна. Үүнийг өөрчлөхгүй бол маш аюултай

Admin | 2023-03-27


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлогын талаар дараах тайлбарыг хийв. Тэрбээр "“Алсын хараа-2050” бодлого хүний хөгжлийн бодлого. Одоо эрт илрүүлэг гээд том төсөл явж байна. Үүнд та бүхэн хамтарч ажиллахыг хүсье. Яагаад гэхээр та бүхний ярьдаг байсан зүйл. Хүн бүхэн, иргэн бүхэн жил болгон эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх. За шүд гээд том асуудлыг хөндөж байна. Яагаад гэхээр шүднээс болоод дотор эрхтэн асуудалтай болж байна гэдгийг манай эрүүл мэндийн байгууллагуудын дүгнэлт гардаг. Яаж бид бүтэн шүдтэй болох хандлагыг өөрчлөх вэ гэдэг том асуудал байна. Хөдөө орон нутагт шүдний эмч ч байхгүй. Ганцхан оноштой, шүдээ авхуулах. Үүнийг бид өөрчлөхгүй бол маш аюултай. 30 настайдаа бараг 3, 4 шүдээ алдаад л ороод ирж байгаа байхгүй юу. Нүүрнийх нь хэлбэрээс авхуулаад өөрчлөгдөөд, зажилж чадахгүй. Ядаж байхад том бүхэл маш идэх дуртайг хэлэх үү. Тэгээд л ходоодны асуудалтай болчхож байгаа юм. Тиймээс оношилгоо нь энгийн болчхож байгаа юм. Эртэч байя гээд байгаа нь би хүний хөгжлийн тал руу нь л уриалж байгаа юм. Тэгэхээр дундаж давхаргыг дэмжих, тогтолцоотой холбоотой, орон сууцтай холбоотой, хадгалж сурахтай холбоотой хүний хөгжлийн асуудлууд үргэлж Засгийн газрын бодлогын нэгдүгээрт байна.

Гагцхүү сая Сангийн сайдын тайлбарласнаар “Шинэ сэргэлт”-ийн бодлогын дэвшүүлж буй бодлого илүү саад болоод байгаа талынхаа асуудлыг илүү чухалчилж байгаа өнцгөөс макро тоонуудыг болон төлбөрийн тэнцэл бусад асуудлыг иргэддээ ойлгуулах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхгүй бол бидний хувьд уул уурхай дээр тогтож байгаа мөртөө бүгд уул уурхайдаа дургүй. Хандлага бодит байдал хоёр маань өөрчлөгдчихсөн. Бидний хувьд нийгмийн олон зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд орлого талд Засгийн газар ийм байдаг гэдгийг илүү ойлгомжтой тайлбарлаж байгаа ойлголт гэж ойлгоорой. Тэрнээс хүний хөгжлийн цөм төслүүд, хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжих төслүүд илүү нээлттэй байх нь ойлгомжтой. Илүү фокус хийж баймаар байна. Яагаад гэхээр эдгээр асуудлууд дандаа хаягддаг зүйлүүд байна. Энэ асуудлуудаа ойлгож нэг хөтөлгөө мөр нэмж байгаа гэж ойлгож авах нь. Тэрнээс нэг хөтөлгөө морио хаяж байгаа гэж гэдэг агуулга биш шүү гэдгийг хэлье" гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)