Засгийн газраас гаргасан “Таван Ш” ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг Филиппин улсын Сэпү хотноо саатуулагдаад байхад нь монголын тал тохиролцож шилжүүлж авлаа. Улмаар Т.Бадамжунайг цагдан хорих 461 дүгээр анги руу шууд аваад явсан. Хилийн цаанаас гэмт хэрэгт холбогдсон хүнийг баривчилж авчирна гэдэг монголчуудын хувьд бараг анхны тохиолдол байлаа. Тиймдээ ч энэ үзэгдэл олны анхаарлыг ч их татлаа. Засгийн газрын анхны “шувуу” ажиллагаа амжилттай болсон нь МАН-ын зохиол уу, тохиролцоо юу гэдгийг яаран дүгнэх цаг хараахан биш.
Ямартай ч энэ удаагийн сүр дуулиант ажиллагааны гол зорилго нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод хил давсан хэнийг ч, хаанаас ч бариад ирж чадна гэдгийг бусад хил давж зугатаасан хүмүүст харуулах байсан болов уу. Харин яагаад заавал Т.Бадамжунайгаас эхлэв гэдэг л сонирхол татна.
Т.Бадамжунай цагтаа цалгиж, аль намаас үл хамаарч улстөрчдийн төөрөг тавиланг чиглүүлж өгдөг улс төрийн том тоглогчдын нэг байсан гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэвч түүнд өнөөдөр улс төрд орох орон зай үгүй л болов уу. Нэгэнт карьер нь дууссан хүнийг хилийн цаанаас барьж ирсэн нь МАН-ын зохиосон ээлжит жүжиг гэдгийн нотолгоо ч байж мэдэх юм. Тэрнээс биш ядаж л зугатаагаад жил ч болоогүй авлигачдыг авчирч болох л байсан. Боломжтой гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа “Манай улс Авлигын эсрэг конвенцид нэгдсэн. 190 оронтой мэдээлэл солилцож, гэмт хэрэгтнүүдийг албадан авчрах боломжтой” гэсэн тайлбараас харж болно. Энэ нь хууль хяналтын байгууллагын тайлбарласнаар бол хоёр улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тохиролцож Т.Бадамжунайг манай тал авсан гэсэн хариулт яв цав таарч буй.
Энэхүү ажиллагаатай холбоотой өөр яриа гарсан нь Т.Бадамжунайтай тохиролцсон уу гэдэг асуудал. Түүнийг баривчилж авчрахаас өмнө Филиппинд манай хууль хяналтын байгууллагынхан очиж Т.Бадамжунайтай уулзаж тохиролцсон гэх яриа гараад байна. Ингэхдээ “Та хэргээ хүлээчих. Эх орондоо очоод хэдхэн сар л хоригдож байцаалт өгөхөд болно. Дараа нь та эрх чөлөөтэй” гэсэн тохироо явсан гэх. Харин Т.Бадамжунай уг саналыг хүлээж авахаас аргагүй буюу визний асуудлаас болж Филиппин улсад 2-5 жилийн ял авч мэдэх байж гэсэн яриа хуурай өвсөнд гал дүрэлзэх шиг л хурдан тарж байгаа бололтой. Гэхдээ авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хашир улстөрч визний асуудал зэргийг тооцоолоогүй явж байна гэдэг үгүй л болов уу. Тиймээс хэдхэн сар хоригдох тохироо явж байгаа нь үнэнийн ортой байж мэдэх л юм. Үүнийг хуулийн байгууллагын хэр хурдан асуудлыг шийдэхээс л харах л үлдлээ дээ.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13