УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "330 сумаас 312 суманд тодорхой хэмжээгээр төрийн албан хаагчийн хүрэлцээ дутагдалтай байгаа. Өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нарын зүгээс тодорхой шаардлага тавьсан. Тухайлбал, төрийн албаны ерөнхий шалгалтыг орон нутгийн онцлогтой болгох хэрэгтэй гэдэг хүсэлт гаргасан. Ийм учир дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ерөнхий шалгалт дээр орон нутгийн онцлогтой болгож байгаа. Тухайн орон нутагт шалгалт өгсөн хүн тэндээ л ажиллана. Хотод ирээд яамдад мэргэжилтнээр ажиллахгүй гэсэн үг" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13