УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Баялаг бүтээдэг, татвар төлдөг хүмүүс нь төрийн албаны ачааг даахаа больсон. Төрийн албан хаагч гэсэн нэртэй бүтээл муутай байдаг. Олон нийтийн алба гэж нэрлэж болно. Төрийн албаны зөвлөлөө татан буулгасан нь дээр. Манай улсад хөдөлмөрийн чадавхтай 800 мянга гаруй хүн байгаагийн хэд нь төрийн алба хаагч гэсэн нэр зүүсэн явж байгаа вэ. Төрийн албан хаагчдын одоо авч байгаа цалин, амьдарч байгаа байдал нь албан ёсны ажилгүй, ядуучууд болчихсон. Би гадагшаа ажлаар яваад Манил хотод зочид буудалд буусан юм. Тэнд нийслэлийн төрийн албан хаагчид дүүрчихсэн, өдөр, шөнөгүй архидаад байж байсан. Ийм маягаар явж болохгүй" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13