МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж М.Оюунчимэг гишүүнийг ХНХ-ын сайдар томилохоор хэлэлцэж байна

Admin | 2023-04-07


МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж байна. Тус хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг сайдтай болгохоор хэлэлцэж байгаа аж. Ингэхдээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг сайдаар томилохоор яригдаж байгаа бололтой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд сайдгүй болоод удаж байна.  Ер нь сайд тогтдоггүй газар гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз. "Ул" хэмээн хэлж үгийн алдаа гаргаад чөлөөлөгдсөн Д.Сарангэрэл, нүүрсний хулгайд холбогдоод суудлаасаа татгалзсан Т.Аюурсайхан гээд сүүлийн хоёр томилгоо бараг хоёр сар хүрэхгүй нас байв. Монголын түүхэнд хамгийн богино хугацаанд сайдын алба хашсан хүн гэвэл дээрх хоёр гишүүнийг нэрлэж болно. Харин ард нь бүхэл бүтэн салбар эзэнгүй явна. Харин дараагийн сайдын талаар хэсэг чимээгүй байсан улс төрчид хөдлөөд эхэлсэн бололтой.

Хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар гэж ярих хэд хоногийн өмнөөс явж эхэлсэн. Тэгвэл эх баригчдын олон нийтийг цуу ярианд дасгах тактик үүргээ биелүүлж  УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг томилж магадгүй байна.

М.Оюунчимэг гишүүний хувьд  өмнө нь Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан.  Тэгээд ч тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн асуудлаар нэлээд ярьдаг нэгэн. Түүний хувьд өрсөлдөгчөөсөө арай амбиц өндөртэй гишүүний нэг билээ.

 Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)