Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х. Булгантуяаг томиллоо. Харин түүний Боомтын сайдын ажлыг Б.Тулгад шилжүүлэв. Боомтын сайдаар томилогдоод гурван сар ч хүрээгүй Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу шилжүүлсэн нь олны анхаарлыг татав. Учир нь энэ удаагийн Засгийн газар нэг хүндээ хоёр удаа "хоолонд" орох боломж олгож байна гэж олон нийт шүүмжилж буй. Яг ийм маягаар нэг сайдыг нөгөө яамны суудалд сэлгэсэн тохиолдол энэ удаагийн Засгийн газрын хувьд хэвийн үзэгдэл боллоо. Уг нь Засгийн газар аливаа томилгоог хийхдээ туршлага, салбартаа ажилласан байдал, санаачилж баталсан хуулийн төсөл зэргээс хамаарч шийдвэрээ гаргадаг билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд дээрх шалгуур огт хамаагүй бололтой.
Ямартай ч улс төрийн томилгоо уламжлалт хэлбэрээ алдсан энэ үед Х.Булгантуяа сайдын хувьд жил хүрэхгүй хугацаанд гурван сайдын нүүр үзэж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэр удах бол. Тэрбээр мэдлэг боловсролын хувьд нэг их гологдохгүй л байх. Х.Булгантуяа нь Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь энэхүү албан тушаалд томилогдоход нөлөөлжээ. Энэ туршлагаа Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд гаргаж амжих болов уу. Гэхдээ улстөрч хүн мэдлэг боловсролоос бус мэргэжлийн бус ганцхан үг амнаасаа унагахад л салбараасаа хөөгддөг гэдгийг өмнөх сайд асан Д.Сарангэрэлийн үйл явдал харуулсан билээ. Тиймээс Х.Булгантуяа сайд хүндхэн байдалд ороод буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг босгох уу, буцаад явах уу гэдгээс л цаашдын карьер нь магадгүй шийдэгдэж ч мэдэх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13