Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт буурчээ

Admin | 2022-01-08


Монгол Улсад зэсийн баяжмалаас бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний олборлолт илтэд буураад байна. Энэ нь уул уурхайн салбарын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлт 0.7 хувиар буурахад нөлөөлжээ. 

2021 оны гуравдугаар улирлын нийлүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний олборлолт 60.4, нефть буюу газрын тосных 31.8, төмрийн хүдрийн баяжмал 19.7, алтны олборлолт даруй 12.4 хувиар буурчээ.

Нөгөөтээгүүр, Оюутолгой ил уурхайгаас олборлож буй зэсийн баяжмал 57.7 хувиар, харин түүнд агуулагдах алтны хэмжээ 2.6 дахин нэмэгдсэн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)