Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентийн гишүүдийн тоог нэмэх нь тодорхой болжээ

Admin | 2023-04-17


    Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ) оруулах нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ҮХНӨ-тэй холбоотой хүний эрх, хотын эрх зүйн байдал, гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо зэрэг агуулгыг тусгасан төслийг танилцуулсан. Үүний дараахан Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт" төсөлд санал асуулга авч эхэллээ. Үүнээс харахад ҮХНӨ-ийн төслийг хурдан явуулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь тодорхой болов бололтой. 

Монгол Улсын түүхэнд Үндсэн хуульд гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Ингэхдээ төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 76 мажоритар, 76 нь порпорционалиар сонгох зохицуулалт хийж, 152 гишүүнтэй байхаар нэмэлт, өөрчлөлтөд тусгасан нь нэмэлт өөрчлөлтийн гол зорилго. Гишүүдийн тоог нэмж Үндсэн хуульд энэ тогтолцоог оруулах нь сонгуулийн хуулийг тогтвортой байлгах, намууд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, хилийн чанад дахь иргэдийг сонгох эрхээр ханга, дарламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэх зэрэг давуу талтай хэмээн 76 гишүүнээр тоог нэмэгдүүлж байгаа аж. Гэхдээ төсөлд 152 гишүүнтэй тусгасан ч эрх баригчдын зүгээс 108, 99 болгож тоог бууруулж магадгүй талаар яригдаж байгаа юм байна. Ямартай ч энэ хаврын чуулганаар парламент хэдэн гишүүнтэй болох нь тодорхой болох биз ээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)